Хэт даврагчид Египет рүү дайрчээ
Египетэд эрхээ тогтоохыг санаархдаг “Ансар Бейт аль-Макдис” гэх зэвсэгт бүлэглэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд нэгдэж буйгаа зарлаж, Египетийн хойд хэсэгт байрлах Синайн хойгт дараалласан халдлага үйлджээ. Халдлагын үеэр 26 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мөн хэт даврагчид Шейк Зувайд, Рафах хотод халдлага үйлдэж, эргүүлийн хоёр цагдаагийн аминд хүрч, 10 гаруй машин дэлбэлсэн байна. Тэд халдлага үйлдсэн газартаа “Халифын вант улс”-ын далбааг намируулж, “Биднийг хүлээн зөвшөөр” хэмээн хашгирч байжээ.
1
Тус бүлэглэлийн тэргүүн Хамир аль Сами “Халифын вант улс”-ын тусламжтай Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон Египетийн Ерөнхийлөгч, генерал Абдул Фаттах Сисиг суудлаас нь түлхэн унагаах зорилготой гэжээ. Мөн тэрбээр шоронд хоригдож буй Египетийн экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг суллахгүй бол нийслэл Каир хотод халдлага үйлдэхээ сануулжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ