Ё.Отгонбаяр: Засгийн газар хямралаас гарах төлөвлөгөөгөө оруулж ир
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, санал хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
ө
-Бид хамтрах тухай зөвшилцөл хийж байх үед хямралаас гарах төлөвлөгөө гаргаж батална гэсэн. Тэр төлөвлөгөө хаана байна вэ? Хэсэг хэсгээр нь тогтоолын төсөл явуулаад байх юм. Том зураг байхгүйгээр энд тэнд л баллуурдаад яваад байна. Боловсрол эрүүл мэндийн салбарыг нийтийн албанд шилжүүлнэ, төрийн албанаас гаргана гэдэг нь юу гэсэн үг вэ? Баталгаа нь хаана байна вэ? Цалингийн сүлжээнээс гаргахаар цалин нь янз бүр тогтоогдоно. Эдийн засгийн хямралтай үед эдийн засгийн сахилга батыг нэгдүгээрт барих хэрэгтэй. Эрүүл мэнд орлого олох салбар бол боловсрол зарлага гаргадаг салбар. Төр хувийн хэвшил рүү үсэрч ордгоо болимоор байна. Бизнесийг нь хийлгэ. Тийм учраас энэ тогтоолыг боловсруул. Засгийн газар хямралаас гарах төлөвлөгөөгөө оруулж ирээч. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
б
-Худалдааны төвүүдийг худалдах байсан юм бол яах гэж барьсан юм бэ? Н.Алтанхуягийн багцад 50 тэрбум төгрөг оруулж ирж, тэрүүгээр нь бариулсан. Аж үйлдвэрийн сайдын багцад 5 худалдааны төв барихаар тусгасан. Багш, эмч нарын улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг хангах гээд гоёо бичжээ. Төрийн албанд ажлаас халдаг асуудлыг хуулиар хориглосон. Өргөдлөө өгсөн, нас барсан, өвчтэй, гадаадын иргэн болсон гээд дөрвөн тохиолдол л төрийн албанаас чөлөөлдөг. Аймгийн төвийн сумдыг татан буулгаад хот болгоно гэнэ. Үндсэн хуулиараа энэ чинь болохгүй. Наадахыг чинь бид 1992 онд хэлэлцээд шийдчихсэн юм. Энэ тогтоолын төсөл чинь хуульзүйн, бодлогын хувьд ч эргэлзээтэй байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа.
б
Гишүүд үг хэлсний дараагаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Тиймээс Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.
б
Одоо Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ