Орланда Блум хурд хэтрүүлжээ

img

Жүжигчин Орланда Блум хурд хэтрүүлсний улмаас торгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хар өнгийн “BMW” машинаараа Лос Анжелес хотоос Калифорни явж байхдаа замын цагдаагийн анхааруулгыг үл тоож хурд хэтрүүлсэн байна. Блум машиныхаа хөгжимний дууг чангалсан байсан учир цагдаагийн анхааруулгыг сонсоогүй хэмээгээд уучлалт гуйсан байна.

1

Орланда Блум хурд хэтрүүлсэн, цагдаагийн ажилтны шаардлагыг биелүүлээгүй учир хоёр долоо хоног жолоо барих эрхээ хасуулсан гэнэ. Жүжигчин залуу твиттертээ “Алдаагаа давтахгүйг хичээсэн юмсан” гэж жиргэжээ. 2011 онд жүжигчин залуу Нью Йоркт согтуугаар жолоо барьж яваад баригдаж, 96 цагийн олон нийтийн ажил хийсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

кккк:
үүнийг бичсэн б.дэлгэрцэцэг ичиж үхээсэй, калифорни муж улс гэж байдаг болохоос... лос анжелес чинь калифорни мужийн нэг хот гэдгийг мэддэггүй... чаавас
2015-01-30