Х.Монголжин охины үе чацуутнаар 99 хүү 81 охин тодорлоо

img

Шинэ оны эхэн буюу 2015 оны 1 дүгээр сарын 24-ний билэгт сайн өдөр Монгол Улс гурван сая иргэнтэй болсон билээ. Монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг ээн билэгшээн ярьдаг. Энэ өдөр Монгол Улсын хувьд гурван сая иргэнтэй болсон түүхэн өдөр байсан бол Эрүүл мэндийн салбарынхан тэр тусмаа эх барих эмэгтэйчүүд, нярайн эмч, мэргэжилтнүүдийн хувьд ажлын нэгэн өдрийнхөө бүтээлийг харах боломжийг олгосон өдөр байлаа.

б

Монгол Улсын “Гурван сая” дахь иргэнээр Өмнөговь аймгийн иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин мэндэлж түүнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин нэрийг хайрласан билээ. Х.Монголжин охины мэндэлсэн өдөр 180 хүүхэд эх орон, ижий аавыгаа баярлуулан төрсөн бөгөөд тэдний 99 нь хүү, 81 нь охин байлаа.

б

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 31, нийслэлийн “Өргөө” амаржих газарт 24, “Хүрээ” амаржих газарт 7, “Амгалан” амаржих газарт 15, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 2, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 5 хүүхэд, хөдөө орон нутагт 94 хүүхэд төрснөөс Архангай (8), Дархан-Уул (9), Өвөрхангай (8), Орхон (9), Увс (8), Ховд (8) аймагт хамгийн олон, мөн хилийн чанадад 3 хүүхэд төрсөн байна.

б

Нийслэлийн “Хүрээ” амаржих газар, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон АНУ-д хоёр ихэр хүүхэд төрсөн нь Монгол Улс улам олуулаа болохын бэлэгдэл боллоо. Монголын үрс эрүүл өсч бойжих болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

99 huu, 81 ohin. yamar saihan belegdeltei too ve.:
99 huu, 81 ohin. yamar saihan belegdeltei too ve. mongolchuud 9-g bilegddeg baih aa
2015-01-30
хамаатан:
мөсөн чи ч гэсэн хужаа юм билүү хэн мэдлээ
2015-01-30
дддд:
монголын үрс маш олон болох болтугай. эрүүл энх өсөж торниод аавдаа асралтай ээждээ элбэрэлтэй төрдөө хэрэгтэй түмэндээ хүндтэй явцгаагаарай. миний монголын муухай хүүхдүүд минь
2015-01-30
zochin:
etseg eh ni hairlasan ner baihad elbegee solidog yamar mongol ve. ter tusmaa budaanaas shigshij gargasan neriig solidog mongol baidag yumuu
2015-01-30
мөсөн:
айлын ууган хүүхдэд хятад гаралтай элбэгээ нэр өгдөг нь яажийгаан
2015-01-30