Селенагаас салаад маш их харамссан

img

Дуучин Жастин Бибер өчигдөр “The Ellen Show”-д оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөтлөгч ярианыхаа эхэнд “Дуучин Селена Гомезоос салаад харамссан уу” гэж асуужээ. Бибер “Селенагаас салаад маш их харамссан. Тавхан минутын өмнө Селена над руу залгахгүй юм байхдаа гэж бодсон. Селена миний анхны хайр. Анхны хайр хэзээ ч бүтдэггүй гэж ээж минь хэлсэн. Үнэхээр харамсалтай. Гэхдээ дахин нийлэх бодол алга. Залхаж байна” гэж хэлжээ. Бибер “Calvin Klein” брэндийн нүүр царайгаар тодорч, сурталчилгаанд нь тоглосон юм.

н

Энэхүү сурталчилгаа цацагдсаны дараа Биберийг булчинлаг харагдуулахын тулд фотошоп ашигласан хэмээн олон нийт буруутгасан билээ. Тэрбээр “Би 20 настай. Өнгөрсөн жилээс эхлэн би фитнесээр хичээлж, бие галбиртаа анхаарлаа хандуулах болсон. Миний биеийг булчинлаг харагдуулахын тулд компанийхан фотошоп хэрэглээгүй. Хэвлэлийнхэн шар мэдээ бичихийн тулд миний нэр хүндийг газарт унагааж байна. Ээж минь битгий тоо гэсэн ч би сэтгэлээр унаж байна” гэжээ.

о

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vgju:
http://theweeklyjob.com/?id=330605 namaig demjeerei. bi ene linkiig turshij uzej bgaamaa yag 300 dollar avdag esehiig . namaig demjeerei
2015-01-31