Ирина Шейк ганц бие амьдралдаа цэг тавина
Оросын супермодель Ирина Шейк “Avon” брэндийн шинэ бүтээгдэхүүний сурталчилгаагаар Мексикийн нийслэл Мехико хотноо хүрэлцэн иржээ. Тэрбээр энэ сарын эхээр дөрвөн жилийн турш үерхсэн хөлбөмбөгчин Криштина Роналдагаас харилцаагаа тасалсан билээ. Ирина хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Би өнөөдрийг хүртэл ганц бие байгаа. Роналдагаас салсан минь хувийн шалтгаантай. Та бүхэнд хэлэх боломжгүй байна. Тун удахгүй ганц бие амьдралдаа цэг тавихаар төлөвлөж байна. Надад гайхалтай санал тавьж, зүрхийг минь гижигдсэн залуутай үерхэх болно” гэж хэлжээ.
ө
“TMZ” сайт “Салалтын буруутан нь Роналда. Тэрбээр Иринатай хамтран амьдарч байх хугацаандаа Реал Мадрид телевизийн нэвтрүүлэгч Лусиа Виллалонтой уулздаг байсан. Ирина энэ бүхнийг мэдсэнийхээ дараа Роналдагаас салсан” гэж бичжээ. Саяханаас Роналда, Лусиатай үерхэх болсон юм.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ