Сэтгүүлчдийн XVI их хурал үргэлжилж байна
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVI их хурал үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар сэтгүүлчид нэгдсэн эвлэлийнхээ удирдах бүрэлдэхүүнийг шинээр сонгох аж. Их хурлыг нээж, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид үг хэлж, өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
f
Энэ удаагийн хурлаар МСНЭ-ийн ерөнхийлөгчийг сонгоно. Уг сонгуульт албан тушаалд одоогийн ерөнхийлөгч Б.Галаарид, Масс Агентлаг"-ийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр, ТВ-5 телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаа, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар, нийтлэлч Д.Болдхуяг нар нэр дэвшиж байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.
б
Сэтгүүлчдийн их хурал дөрвөн жил тутамд нэг удаа болдог. Энэ удаагийн их хуралд хот, орон нутгийн 240 гаруй сэтгүүлч оролцож байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ