Бригадын генерал Л.Онцгойбаярыг шалгаж байна

img

Бригадын генерал Л.Онцгойбаярын хэрэг Төв аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байна

р

Төв аймгийн 016 дугаар ангийн захирагч Бригадын генерал Л.Онцгойбаярт холбогдох хэргийг АТГ-т шалгаж байгаад харьяаллын дагуу хэмээн Төв аймгийн цагдаагийн газар руу шилжvvлсэн байна. Тэрбээр дээд удирдлагуудаасаа зөвшөөрөл авалгvйгээр хугацаат цэргийн албан хаагчдыг хууль бусаар барилгын ажил хийлгvvлсэн гэх vндэслэлээр шалгагдах болсон юм. Тиймээс тvvнд эрvvгийн хуулийн 294.1-ээр хэрэг vvсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа. Энэхvv зvйл анги нь цэргийн гэмт хэрэг гэх зvйл анги бөгөөд захирагч эрх мэдлээ хэтрvvлэн ашигласан гэж vздэг байна.

g

Гэхдээ тvvний энэхvv хэрэг хэчнээн Төв аймгийн цагдаагийн газарт цэргийн гэмт хэрэг хэмээн эрvvгийн хэрэг vvсээд байгаа ч хэрэгсэхгvй болох магадлалтай байгаа аж. Учир нь тvvнийг хэргээ ямар замаар хаахаа маш сайн мэдэж байгаа гэж тvvнийг мэдэх хvмvvс нь хэлж байсан юм. Тvvнчлэн тэрбээр өөрийнх нь талаар мэдээлэл өгсөн хvмvvсийг эрэн хайж нэлээд юм болсны эцэст заримыг нь “хөөрхөн” гэгч нь дөнгөөд авсан тухай яамныхан нь ярьдаг. Тодруулбал, Хан-Уул дvvр­­гийн нутаг дэвсгэрт орших “Номин констракшн” компанийн барилга дээр ангийн­­хаа цэр­­гvvдээс аваачиж ажилуулж байжээ. Энэхvv хэрэг илрэх болсон нь өнгөрсөн оны зургаадугаар сарын 2-ны өдөр дээрх цэргvvдээс дөрөв нь уг барилга дээр ажиллаж байхдаа хойд Солонгосын барилгачдад зодуулан толгойдоо гэмтэл авснаас vvдэлтэй. Ингээд энэ хэргийн дагуу Зэвсэгт хvчний жанжин штабын Хяналт шалгалт, vнэлгээний газраас ажлын хэсэг гаргаж, шалгахад болсон vйл явдал vнэн болох нь батлагдаж ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав энэ хэрэгт онцгой анхаарахыг албан тушаалтнууддаа сануулсан аж.

g

Тэрбээр 2012 онд тус ангийн захирагчаар томилогдон ирж хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа нэг цэргийг өдрийн 20.000 төгрөгөөр барилгын компанид хөл­слvvлэн ажиллуулдаг байсан аж. Тэгэхээр тус анги нь 80 гаруй цэрэгтэй гээд бодохоор хэдий хэрийн ашиг олж байсан нь ойлгомжтой. Энэ мөнгө нь тус ангийн дансанд ороогvйг офицер, ахлагч нар нь нотлодог юм билээ. Дээрх цэргvvдийн хоол хvнс, анги руу наашаа, цаашаа зөөх машины шатахуун бvгд л ангийн төсвөөс гарсан гэж хvнс болон шатахууны нярвууд нь нотлодог. Хамгийн хачирхалтай нь БХЯ-ны удирдлагууд ажилчдаа ялгаж харьцдаг юм болов уу гэсэн хэд хэдэн баримт байгаа юм. Тодруулбал, 336 дугаар ангийн захирагч эрх мэдлээ ганцхан удаа ашиглан таван цэргийг барилга дээр ажиллуулж байхдаа нэг цэрэг нь барилгаас унаж гэмтэн. Гэтэл дээрх захирагчийг ажлын хариуцлага алдсан, зөвшөөрөлгvйгээр цэргvvдийг барилга дээр ажилуулсан хэмээн хариуцлага тооцож албан тушаалаас нь өөрчилсөн байдаг. Мөн 016 дугаар ангийн нэг ахлагч танк жолоодож яваад осолдож нас барахад удирдлагад нь ямар ч арга хэмжээ аваагvй атлаа адилхан ажлаа хийж яваад бас нэг ахлагч осолдсоны төлөө 234 дvгээр ангийн захирагч хурандаа Энхбаярыг ажлаас нь чөлөөлж, цолыг нь нэг шат буруулсан явдал гарч байсан.

g

Уг нь дээрх хvмvvс бvгд Л.Онцгойбаяртай яг адилхан vйлдэлтэй. Гэтэл бригадын генерал яаж ийгээд л албан тушаалдаа vлддэг нь хэний нөмөр нөөлөг вэ гэж хардахаас өөр аргагvй. Уг нь Монгол Улсын иргэд хуулийн өмнө бvгд адил байх ёстой. Гэтэл 016 дугаар ангийн захирагчийн удаа дараагийн энэхvv асуудал нь яагаад хариуцлагын гадна vлдээд байдаг юм бол. Тvvний удаа дараагийн хууль бус vйлдлийг ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай хvлээн зөвшөөрч Л.Онцгойбаярын сарын цалинг нь гурван сараар 20 хувь хасч шийтгэсэн байдаг. Уг нь татвар төлөгч эгэл жирийн иргэд эх орноо хамгаалах эр цэргийн эрдэмд шамдан боловсорч хатуужил vз хэмээн vр хvvхдээ цэргийн албанд мордуулдаг. Гэтэл тэд цэрэгт очсон даруйдаа боолын хөдөлмөр эрхэлж дарга нарыгаа мөнгөлөг болгох аян өрнvvлж байна.

g

Юутай ч хамгийн залуу гэх тодотголтой бригадын генерал Л.Онцгойбаярын хэргийг Төв аймгийн цагдаагийн газар хэрхэн яаж шийдэгдэх бол хэмээн олон хvн харж сууна. Эцэст нь хэлэхэд бусдыг тансаг харштай болгохын төлөө захирагчийнхаа өгсөн vvргийг эх орныхоо өмнө өргөсөн тангараг хэмээн vзэх хөдөлмөр хамгааллын нөхцөл хангаагvй барилга дээр ажиллаж байсан цэрэг амиа алдаж байсан тохиолдлыг Монголын нийгэм мартаагvй.

g

Vргэлжлэл бий...

g Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Lalariig zailuulaach
2016-01-11
наран:
онцгойбаяр генералыг унагах гэсэн явуургүй арга байна. дээрхийг бичигч дотроосоо дэндүү сайн мэддэг нөхөр юм биш үү, үлдэнэ дээ ч гэх шиг эцсийэ зорилго нь энэ хүнийг чадах гээд бгаан биш ү
2015-03-06
брүфц:
боыбрдурөүдшцурөпдюшүурцүф
2015-02-02
baatar:
mash sain general bna. tsereg zaluuchuudiig ajild surgadag sain zaluu bna.bukh generaluud iim baikh kheregtei
2015-01-30
улаан данигай:
бхя-ыг яаралтай татан буулгаж хц-тэй нэгтгэх хэрэгтэй уг нь энэ генерал чинь бхя-нд ажиллаж байсан биз дээ яахаараа генерал цолтой хүн ангийн захирагч хийж доошоо орж байгаан энэ бол бхя бүрэн дампуурсаны нотолгоо агуулах манахаас өөр хийх юмгүй цэргүүд халтуур хийж хэдэн цаас олохоос өөр юу хийх юм онцгойбаяр генералын зөв ш дээ хий дэмий тэжээж байсанаас амь албандаа хэдэн цаастай болоод авбал хэрэгтэй ш дээ бхя гэсэн нүсэр том бүтцийг задалж хц-тэй нэгтгэн цомхон чадварлаг мэргэжлийн хийх юмтай армитай байсан нь дээр хийх ажилгүй агуулах манаж айл хэсэж архи ууж халтуур хийж байсанаас армийн ангиудыг яарлтай татан буулгаж цомхотголд оруулах хэрэгтэй сонгино налайх хэсэгруу та нар яваад үзээрэй хийх юмаа олж ядсан хэдэн хумцасны голууд довжоон дээрээ холхилдоод байж байгаа
2015-01-30
huuliig heregjuul:
armi tserguudeer barilga bariulah gej alband tatdaggui yum ter deer umuuruud baigaa baagii uuruu ochij shavar toosgii ni zuu tserguud zuvhun huulind zaagdsan hureeniihee uurgiig l giitsetgeh yostoi ter ni batlan hamgaalah chig uurgiin oilgoltuud deer ued bol barilgiin tsereg gej tu*a chig uuregtei baisan odoo ued darga ahlagch nar ni tserguudeer ha* horoo ambaar savaa yanzluuldagaa bolimoor yum shuudaitai hog uureh gej tseregt ochooguil baih shuu
2015-01-30
бригадын генералд:
хэдэн тэжээвэр цэргүүдийг ажилд сургах эрхгүй генерал байж яадаг юм бэ. тэдгээр цэргүүдэд л хэрэгтэй. нөгөөдүүл нь ажилласан ч гэж дээ хувин шавар даахгүй юмнууд хүрзнийхээ ишэнд цохиулаад унадаг гарууд байгаа даа. батлан хамгаалахынхан нэр сүрээ боддог байгаа даа. 1 ч цэргийн мэдэлгүй наад бригадын генерал гэсэн мөрдсөө хуулаад өгчихөөч
2015-01-30