Инженерүүд ажил хаяжээ

img

Германы нийслэл Берлин хотноо инженерүүд цалингаа нэмүүлэх шаардлага тавьж жагсчээ. Энэхүү жагсаалд ойролцоогоор 70 мянга гаруй инженер нэгдсэн байна. Тэд цалингаа 2-3 хувиар нэмэх хүсэлтэй байгаа аж. Мөн нисэх буудлын хамгаалалтын ажилчид өчигдөр ажил хаялт зарлаж, үймээн дэгдээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Үймээнээс болж орон нутгийн 100 гаруй нислэг цуцлагджээ. Тээврийн сайдын бие төлөөлөгч Рамзауер өчигдөр хамгаалагчидтай уулзсан ч тохиролцоо хийж чадаагүй байна.

1

Үйлдвэрчний эвлэл инженерүүдийн цалинг ирэх гуравдугаар сарын 15-ны дотор 2.2 хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газраасаа шаарджээ. Мөн хувийн  байгууллагад ажилладаг хүмүүсийн цагийн хөлсийг 1.50-2.50 еврогоор нэмэгдүүлэхийг шаардсан аж.  Дээрх саналаас нь татгалзсан тохиолдолд бүх нийтийн ажил хаялт зарлахаа сануулсан байна. Германы автомашин үйлдвэрлэгч “BMW”, “Даймлер”, “Schaeffler”-ийн инженерүүд дээрх жагсаалд нэгдээгүй гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ