Зэвсэгт этгээд шууд нэвтрүүлэгт зочлов
Голландын Хилверсум хотод байрлах Үндэсний “NOS” телевизийн студид гар буугаар зэвсэглэсэн этгээд дайран орж өөрийг нь шууд эфирт гаргахыг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Буутай этгээдийг студид нэвтрэх үед “Улс төрийн тухай ярилцах уу” шууд нэвтрүүлэг явагдаж байж. Найруулагчид шууд нэвтрүүлгийг зогсоож, ажилчдыг студиэс гаргасан байна. Буутай этгээд “Исламын шашныг гутаан доромжилсон бүхэн хариугаа авах болно” гэж хэлжээ.
1
Хамгаалалтын ажилчид буутай этгээдийг үг хэлж байхад нь баривчилж, цагдаагийнханд шилжүүлж өгчээ. Цагдаагийн газраас “Халдлага үйлдэхийг санаархсан залуу 19 настай. Түүний нэрийг Тарик Захзах гэдэг. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Олны танил болохыг хүссэн” гэж мэдэгджээ. Дээрх явдлын дараа цагдаагийнхан телевизийн байрыг хамгаалалтад авч, ойр орчимд нь эргүүл хийж эхэлсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ