Евро-Стандарт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллана

img

Барилга , хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Герхард Тийдеманнийг өнөөдөр хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцжээ. Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар евро стандартыг нутагшуулах асуудлаар дунд хугацааны төсөл хэрэгжүүлэх, барилгын стандарт, норм нормативын чиглээр сургалт зохион байгуулах, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамтран ажиллах саналыг тус тус дэвшүүлсэн байна.

э

Элчин сайд Герхард Тийдеманн 2 талын харилцаа тогтвортой хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлээд  сайдын тавьсан хүсэлтийг судалж, хэрэгжүүлэх талаар санал бодлоо хэлж, туслаж дэмжихээ илэрхийлэв. Мөн эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгийн технологийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mnbbb:
http://theweeklyjob.com/?id=315100 sard 300$ deesh mungu oloh bolomjtoi shuu 3 hun ii sanal heregtei bn tegeel une hudalin medne bi
2015-01-30