Опра 61 сая доллар хандивлажээ
Ярилцлагын хатан хаан, хөтлөгч Опра Унфри өнөөдөр 61 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдрөө гэр бүлийнхнийхээ хамтаар Хавайд тэмдэглэхээр болжээ. Опра 60 насныхаа төрсөн өдрөөр Өмнөд Судан, Гайти, Нигер, Либери улсад 60 сургууль, цэцэрлэг, сургалтын төв барьж өгсөн билээ. Тэрбээр өчигдөр ДЭМБ-д 61 сая ам.долларын хандив өргөсөн байна.
1
Холливуудын алдартнууд Опрад өөрийн твиттер, фэйсбүүк, инстаграмаараа дамжуулан мэндчилгээ хүргэж эхэлсэн байна. Дуучин Бейонси твиттертээ Опрагийн гурван настай үеийн зургийг нь байршуулаад “Төрсөн өдрийн баярын мэнд хүргье” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“TMZ” сайтын мэдээлснээр “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама болон жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли, Жонни Депп зэрэг 70 гаруй олны танил эрхэм Опрад мэндчилгээ дэвшүүлсэн” гэжээ. Обама твиттертээ “Урам хайрлагч Опрад төрсөн өдрийн баярын мэнд хүргье” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ