Хакухо уучлал гуйжээ
Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргал Япон озэки Кисэносатотой хайн гэмээр газардсаны дараа тэднийг дахин барилдуулахад дургүйцлээ илэрхийлж, “хүүхэд ч хараад хэн давсаныг нь төвөггүй хэлчихэж чадахаар барилдаан болсон. Үүнээс би сэтгэлдээ сэвтэй үлдэж байна. Арьсны өнгө ямар нэгэн хамаагүй шүү дээ. Магэтэй хүн бүр дохё дээр гараад япон зүрхээр л барилддаг” хэмээн хэлсэн.
Үүнээс болж Хакухог Ёкозүнагийн зөвлөлийн хурлаар оруулж, арга хэмжээ авна гэж байсан. Гэвч тэрээр Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноумигоос уучлал гуйж, шийтгэлээс холуур өнгөрлөө.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ