Сурагчдад зориулсан Мини дром байгуулна

img

Өнгөрсөн 2014 онд аймгийн хэмжээнд зав тээврийн ослын улмаас 8 хүүхэд нас барж, 119 хүүхэд гэмтсэн бол осолд холбогдсон хүнийг насны байдлаар нь авч үзвэл 0-17 насны хүүхэд 15 хувь, 18-37 насны хүн 31 хувь, 35-54 насны хүн 37 хувь, 55-с дээш насны хүн 17 хувийг тус тус эзэлсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Орхон аймгийн Орхон цогцолбор сургууль бага ангийн сурагчдад зориулсан биеийн тамирын талбай байсан газарт мини дром байгуулахаар болжээ. Мөн ЕБС-ын хүүхэд сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хичээлийг оруулж, энэ чиглэлийн мэдлэгийг багаас нь олгохоор болсон байна.

Мини дромны зураг нэг зорчих хэсэг, 2 эгнээтэй, 36х22 харьцаатай талбайд байгуулагдах бөгөөд хаана ч баригдаж болохоор зураг төсөв нь хийгджээ. Харин биеийн тамир спортын газрын зүгээс уг талбай дээр спортын заал барих төлөвлөгөөтэй байсан байна. Иймээс энд сургуулийн сурагчдад зориулсан Мини дром байгуулах нь зөв үү, спорт заал байгуулах нь зөв үү гэдэг дээр иргэд олон нийтийн саналыг авах хэрэгтэй гэсэн саналыг илэрхийллээ. Мини дром байгуулахад нийт 65 сая төгрөг зарцуулагдах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ