ОХУ-д айлчилж Украины асуудлаар ярилцана
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх сарын 4, 5-нд ОХУ-д айлчилна гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах гэнэ. Керри, Лавров нар Украины зүүн хязгаарын асуудлаар ярилцахаар төлөвлөсөн гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
1
Керри “AFP” агентлагт “Украины зүүн хязгаарын асуудал энэхүү айлчлалтай шууд хамааралтай. Айчлалынхаа үеэр Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах төлөвлөгөөтэй байна. Хоёр орны төлөөлөл Украины асуудлаас гадна Ойрхи Дорнод болон Баруун Африкийн асуудлаар ярилцах болно” гэж ярьжээ.
2010 оноос хойш АНУ-ын удирдлагууд ОХУ-д айлчлал хийгээгүй билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ