Ж.Каплад таван жилийн хорих ял оноолоо
“Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдрийн турш үргэлжилж, шүүхээс шийдвэрээ гаргалаа.
б
Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Жастин Капла, Кристобэл Дэвид нараас нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил 10 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Хиларион Кажукомоос нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5,6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргалаа. Мөн иргэний хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-иас 35.252.394.670 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.
ө
Шүүгдэгчдийг онц их хэмжээний буюу 35.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ