Н.Алтанхуяг УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт шаардлага хүргүүлжээ. Тэрбээр Ч.Сайханбилэг сайдад илгээсэн шаардлагандаа “Шинээр байгуулагдсан Засгийн газар Төрийн албан хаагчдын олноор цомхтгож, халж эхэллээ. Төрийн албан хаагчид намуудын наймаанд өртөх учиргүй” хэмээн онцолсон байна. Мөн цаашид халаа сэлгээ хийхгүй байхыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардсан байна.
ө
Харин УИХ-ын дарга З.Энхболдод бичсэн шаардлагандаа Ерөнхий сайдыг халаа сэлгээ хийлгэхгүй байхыг анхааралдаа авахыг хүссэн байна. Уг шаардлагуудыг бүрэн эхээр нь уншигч танаа хүргье.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ