Хөрөнгийн зах зээлд залуус оролцоно

img

 “Хөрөнгийн Зах Зээлийн Боловсрол” ТББ  “МОНГОЛ” дээд сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, албан ёсоор тус сургууль дээр хөрөнгийн зах зээлээр дагнасан “МАРКЕТ ИНФО” клуб байгуулжээ. Ингэснээр клубын гишүүд болон нийт оюутан залууст чиглэсэн сургалтын үйл ажиллагаа явуулах, зах зээлийн мэдээлэл, судалгаагаар тогтмол хангах, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна зах зээлд ороход нь шаардлагатай бүхий л талын дэмжлэгийг “Хөрөнгийн Зах Зээлийн Боловсрол” ТББ-аас үзүүлэх аж.

с

Цаашид бусад их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллахаас гадна хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
demjij bna.
2015-01-31