Ардчилсан хүчний холбооныхон хуралдана

img

Ардчилсан Хүчний Холбоо их хурлаа өнөөдөр хийх юм байна. “Монголоо шинэчилье” уриатай үүсгэн байгуулагдсан тус холбоо таван жилийн ойн баяртаа зориулан их хурлаа хийж буй нь энэ аж.

а

Их хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч оролцоно. Ардчилсан Хүчний Холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан  нар ажилладаг. Их хурлаар таван жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан зочид төлөөлөгчид, гишүүд дэмжигчидтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм байна.

а

УИХ-ын дарга, тус холбооны хүндэт ерөнхийлөгч З.Энхболд их хурлыг нээж үг хэлэх бол АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Их хурлын үеэр таван жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх юм. Баярын хурал Драмын театрт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

http://theweeklyjob.com/?id=315100 neg hun butguulvel une hudlin medeh bolomjtoi bolj bn:
http://theweeklyjob.com/?id=315100 neg hun butguulvel une hudlin medeh bolomjtoi bolj bn
2015-01-31
zochin:
ura manai holbooniihon. ardchilsan namiig budaa bolgonoo. amjilt
2015-01-31