Цагдаагийн мэргэжлийн сургалт зохион байгуулав
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 706 дүгээр тушаалаар цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн 53 иргэнийг 2014 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 29 –ныг хүртэл хугацаанд цагдаагийн анхан шатны мэргэжил эзэмшүүлэх гурван сарын цагдаагийн мэргэжлийн сургалтыг Сургалт, дадлагын төвд зохион явуулжээ.
Төгсөгчдөд Цагдаагийн байгууллагын болон Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого, чиглэл, эрх зүйн зохицуулалт, цагдаагийн алба хаагчдын дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, харилцааны соёл, ёс зүй, албан хэрэг хөтлөлт, цагдаагийн ажил мэргэжлийн онцлог, иргэд байгууллагатай хамтран ажиллах зэрэг ажил, мэргэжилд шаардагдах мэдлэг, чадвар олгох хичээлүүдийг төлөвлөн заажээ. Цагдаагийн алба хаагчдаас иргэдэд үйлчилгээ, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гэмт этгээдийг баривчлах, бусдын аюулгүй байдлыг хангах, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, техник хэрэгсэл ашиглах болон ажлын байранд тавигдах ур чадвар ахиулахад чиглэгдсэн дадал, чадварыг эзэмшүүлж, 3 сарын хугацаатай сургалтыг зохион байгууллаа гэж албан хүн мэдээллээ.
а
Цагдаагийн мэргэжлийн сургалтад хамрагдсан төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ажиллагааг өчигдөр болж, идэвх, санаачлагатай бусдыгаа хошуучлан суралцсан таван сонсогчид “Баярын бичиг” дурсгалын зүйл гардуулсан.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ