Ардчилсан хүчний холбооны их хурал болж байна
Ардчилсан хүчний холбооны их хурал өнөөдөр УДЭТ-т болж байна. Энэхүү хурлыг таван жилийн ойн баяртаа зориулан хийж буй аж. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажилладаг бол дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Арвин, Ж.Батзандан, Д.Батцогт, гүйцэтгэх захирлаар Т.Энхсайхан нар ажилладаг.
ө
Ардчилсан хүчний холбооны их хурлыг нээж УИХ-ын дарга, тус холбооны хүндэт ерөнхийлөгч З.Энхболд их хурлыг нээж үг хэлжээ. Мөн АХХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ их хуралд илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна. Их хурлын үеэр таван жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм.
б
Их хурлаар таван жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан зочид төлөөлөгчид, гишүүд дэмжигчидтэйгээ хамт өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм байна. Хуралд аймаг, нийслэл, орон нутгийн гишүүдээс бүрдсэн 700 гаруй төлөөлөгч оролцож буй аж.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ