Сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцоно

img

Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны 2 дугаар сарын 1, 8, 15-ны ням гаригуудад зорчих зохицуулалт хийсэн.

б

Үүний дагуу өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно. Мөн ирэх хоёрдугаар сарын 8, 15-ны ням гаригт зорчих юм. Харин автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны  2 дугаар сарын 7, 14-ний бямба гаригуудад өглөөний 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто  замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулахаар болсон.

б

Мөн дугаарын хязгаарлалтын бүсийг Сонгинохайрхан дүүргийн Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, энэ хугацаанд гэр хорооллоос Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явуулахаар зохицуулсан.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
хөдөөнөөс орж ирж байгаа машинуудыг товчоочы зогсоолуудад тавиулаад жолооч зочигчдыг нь автобусаар хотруу оруулж байгаач ээ
2015-02-02
лддд:
машин хэдийнээс тоогоор төгсдөг болсон бэ, мал аа?
2015-02-01