Барьцааны иргэд амиа алдсан байж магадгүй
Японы Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Ясухидэ Накаяма Иракийн хэт даврагчдад байрьцаалагдсан, сэтгүүлч Кенжи Готог амиа алдсан байж магадгүй гэжээ. Өнгөрсөн баасан гаригт Йорданы Засгийн газар тус улсад ял эдэлж буй Аль Кайди бүлэглэлийн гишүүн Сажида аль Ришавийг барьцаад байгаа Кенжи Гото болон Йорданы нисгэгч Муаз аль Касабехээр солилцохыг зөвшөөрсөн билээ. Солилцоо явагдахаас цагийн өмнө хэт даврагчид хугацаа дууссан хэмээгээд барьцааны иргэдийг суллахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ясухидэ Накаяма “NHK” агентлагт “Хэлэлцээр бүтэлгүйтсний дараа барьцааны иргэд амиа алдсан гэж гэрчүүд мэдээлсэн” гэж ярьжээ.
1
Ерөнхий сайд Шинзо Абе хэлэлцээр бүтэлгүйтэж, барьцааны иргэдээс холбоо тасарсны дараа дургүйцлээ илэрхийлж, Ойрхи Дорнодод оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болсон гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Юушиде Суга мэдэгдсэн байна. Абе энэ сарын эхээр Ойрхи Дорнодод 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж, эхний ээлжинд Израйльд шинэ нисэх буудал барихад нь зориулж 250 сая ам.долларыг хандивласан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ