Хьюстоны охин амиа хорлохыг завджээ
Дуучин Уитни Хьюстоны охин 21 настай Бобби Кристина өчигдөр өглөөний 10.00 цагийн үед эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмч нарын мэдээлснээр түүнийг амиа хорлохыг завдсан гэв. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт нөхөр Ник Гордоны хамтаар “Beverly Hills” зочид буудлын 1022 өрөөнд буусан аж. Хьюстоны охин нөхрөө гадагшаа гарсан хойгуур нь ваннаа ус дүүргэж амиа хорлохыг завдсан байна. Түүнийг нөхөр нь уснаас гаргаж, улмаар эмнэлэгт хүргэжээ.
1
Охины аав Бобби Браун “Хьюстоныг амиа алдсны дараа охин минь сэтгэлээр их унасан. Үргэлж үхлийн тухай ярих болсон” гэж ярьжээ. “Кристина өчигдөр 19.00 цагийн үед ухаан орсон” гэж “TMZ” сайт мэдээлэв. Кристина ээжийгээ амиа алдсны дараа өргөмөл ах Ник Гордонтой хуримаа хийж, мөрийтэй тоглоом болон хар тамхинд донтох болсон юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ