Хэт даврагчдад цохилт өгчээ
АНУ-ын нисэх хүчин өчигдөр 13.00-14.00 цагийн үед Сири-Иракийн хил орчимд байрлаад буй “Халифын вант улс” бүлэглэлийн хуаран руу агаараас цохилт өгсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Агаараас өгсөн зургаан цохилтын тавыг нь хилийн Кобани хотын орчимд байрлаад буй террористуудын байр руу хийсэн байна.
1
“Гэнэтийн дайралтын үеэр 50 гаруй хэт даврагч амиа алдсан” гэж Пентагон мэдээлжээ. Дээрх дайралтын дараа тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Дайчдын минь зориг хэзээ ч унтрахгүй. Дайныг та нар эхлүүлж, гал дээр тос нэмлээ” гэж мэдэгджээ. Арабын холбоо энэ сарыг хэт даврагчдыг устгах сар болгон зарласан байна. “АНУ-Их Британийн нисэх хүчин энэ сарын 15-наас эхлэн Иракт цохилт өгөхөөр тохиролцсон” хэмээн Пентагоны хэвлэлийн албанаас уламжилжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ