Зүүн хязгаарын тулаанд 40 хүн амь үрэгдэв
Украины зүүн хязгаарын Донецк мужид болсон тулааны үеэр 40 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр “Дээрх тулааны үеэр 14 цэрэг, 11 салан тусгаарлагч болон 12 энгийн иргэн амиа алдсан. Салан тусгаарлагчид цэргүүд рүү ойрын зайн пуужин харвасан. Мөн тэд Донецк мужийн Углегорск хотыг эзэлж, Дебальцево хотод үүрэг гүйцэтгэж буй 7500 гаруй цэргийг бүслээд байна” гэжээ. Тулааны үеэр тус мужаас 1500 орчим хүн дүрвэсэн байна.
1
“Бүгд Найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч Александр Захарченко “Тулааны үеэр амиа алдсан бүх хүний хариуцлагыг Петр Порошенко хүлээх ёстой. Та ард түмнээ хоёр хувааж, хооронд нь алалцуулж байна” гэж хэлжээ. Тэрбээр энэхүү мэдэгдлийнхээ дараа муж даяар онц байдал зарлаж, цэргүүдийг 24 цагийн дотор газар нутгийг нь чөлөөлөхийг сануулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Арсений Яценюк зүүн хязгаарт онц байдал зарласнаа мэдэгдсэн билээ. Онц байдлын хүрээнд армийн цэргүүд зүүн хязгаарт нэвтэрч, хяналтаа тогтоохыг оролдож буй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ