Тамхитай үзэгдлийг хасахыг уриалав

img

Испанийн кино найруулагчид сүүлийн үед дэлгэцнээ гарч буй кинонуудын ихэнх хувь нь тамхийг магтан дуулж байна хэмээн буруутгасан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Найруулагчид киноны гол болон туслах дүрүүд тамхи татаж буй үзэгдэлд тоглож буй нь өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна гэжээ. Судалгаагаар тус улсын 14-22 настай хүүхдүүдийн 48 хувь нь тамхи хэрэглэдэг аж. Тэдний талаас дээш хувь нь клип, кинонд тамхи татаж буй үзэгдлийг үзээд тамхийг сонирхох болсон гэжээ.

1

Найруулагчид олон нийтийн сүлжээгээр “Кинонд тамхитай үзэгдлийг хасах хэрэгтэй”, “Хойч үеэ тамхинаас хамгаалцгаая”, “Тамхины хэрэглээг багасгах хэрэгтэй” гэж зэргээр байр сууриа хүргэж эхэлжээ. Испанийн “Movie action” холбоо “Бид тамхийг дэлгэцээр гаргахгүй байх дээр анхаарлаа хандуулж болно. Тэгэхдээ сүүлийн үед өсвөр үеийнхэн холливуудын кинонуудыг ихээр сонирхох болсон. Холливуудын 10 киноны 9-т нь архи, хар тамхи, тамхи гарч байна” гэжээ.

Герман 2007 оноос эхлэн дотооддоо үйлдвэрлэсэн кинонуудад тамхитай үзэгдлийг хасах шийдвэрийг гаргаж байжээ. 2010 оноос Италийн зарим найруулагч тамхитай хэсгийг дэлгэцээр гаргахыг зогсоосон байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ