Кенжи Гото амиа алджээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн барьцаанд байсан Японы иргэн, сэтгүүлч Кенжи Гото амиа алдсан тухай “NHK” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид хэдхэн цагийн өмнө Готог цаазалж буй дүрс бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Энэхүү бичлэгийг шинжээчид сайтар нягталж үзээд, жинхэнэ болохыг нь баталсан тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Гэн Накатани мэдэгджээ. Тэрбээр “Үнэхээр харамсалтай байна. Бүхий л бололцоогоо ашигласан ч иргэнээ аварч чадсангүй” гэж хэлжээ.
1
Готогийн аминд хүрсэн хэт даврагч Жихади Жон гэгч АНУ-ын иргэн, сэтгүүлч Жеймс Фоулиг, Их Британийн иргэн Дэвид Хэйнсийн аминд хүрсэн гэж АНУ-ын Тагнуулын газраас мэдээлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ