Хятадад “H7N9”-ээр нэг хүн амиа алджээ

img

Хятадын Гуандун мужид “H7N9” бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шувууны ханиадаар ганцхан өдрийн дотор 30 хүн халдвар авч нэг эрэгтэй амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв. Таван хүний биеийн байдал хүнд байгааг яамнаас онцолжээ.

1

Амиа алдсан эрэгтэй хувийн шувууны фермтэй байжээ. Эрүүл мэндийн хяналтын ажилчид дээрх фермийг битүүмжилж, 2000 гаруй тахиа, галууг устгалд оруулсан байна. “H7N9” бүртгэгдсэн Гуандун мужид үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй фермийг хааж, сая орчим тахиаг устгалд оруулжээ.

Энэ сарын 19-нд Хятадын цагаан сар болох юм. Бээжингийн удирдлагууд аюулгүй байдлын үүднээс ард түмнээ шувууны махнаас татгалзахыг уриалжээ. Өнгөрсөн онд “H7N9” вирусээр 120 хүн өвчилж, 39 амиа алджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ