Тариаланчдыг 25 тэрбумаар урамшуулна
Засгийн газрын энэ сарын 26 өдрийн хуралдаанаар тариаланчдын гурилын үйлдвэрүүд болон ТЭДС-нд нийлүүлсэн улаанбуудайн тн тутамд 70 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Эл шийдвэрийн дагуу ХХАА-н сайдын энэ сарын 29-ний өдрийн А/11 тоот тушаалаар тариалан эрхлэгч 908 аж ахуйн нэгж, иргэдэд нийт 25 тэрбум төгрөгийн урамшууллыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ.
а
Манай улс 2014 оны ургац хураалтын дүнгээр 315,8 мянган га-гаас 518,7 мянган тонн үр тариа, үүнээс 489,4 мянган тонн буудай, 164,0 мянган тонн төмс, 102,2 мянган тонн хүнсний ногоо, 51,7 мянган тонн тосны ургамал, 40,3 мянган тонн тэжээлийн ургамал буюу улсын дунджаар га-гаас 16,6 цн үр тариа, үүнээс 16,9 цн буудай, 123,2 цн төмс, 122,9 цн хүнсний ногоо, 24,5 цн тэжээлийн ургамал, 6,4 цн тосны ургамал тус тус хураан авсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ