Сержио Маттарелла Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Италийн Ерөнхийлөгч 89 настай Жоржио Наполитано өнгөрсөн сарын 14-нд эрүүл мэндийн шалтгаанаар огцрох өргөдлөө өгсөн билээ. Өчигдөр бүх мужийн удирдлага, төлөөлөл оролцсон парламентын хуралдаанаар дараагийн Ерөнхийлөгчийг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгчөөр 73 настай Сержио Маттарелла сонгогдсон байна. Тэрбээр өмнө нь Үндсэн хуулийн цэцийн шүүгч байсан бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшжээ.
1
Санал хураалтын дараа шинэ Ерөнхийлөгч “Italy 1” телевизээрээ дамжуулан ард түмэнтэйгээ мэндчилж, иргэнийхээ төлөө үйлчилдэг, алсын хараатай удирдагч байхаа амласан байна. Тэрбээр хээл хахууль авсан бүх хүнтэй хуулийн дагуу хариуцлага тооцохоо ярианыхаа төгсгөлд дурьджээ. Итали улсын хувьд Үндсэн хуулийнхаа дагуу Ерөнхийлөгчийг ард түмний саналаар бус парламент нь сонгодог аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ