9.9 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бол...
БХЯ-ны 300 айлын орон сууцны 9.9 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бол...
БХЯ-ны 300 айлын орон сууц хэзээ ашиглалтад орох юм бол гэсэн хvлээлт тус газрын албан хаагчдын шvдний өвчин болоод байна. Учир нь өнгөрсөн 2011 оны есдvгээр сард 300 айлын барилгыг барих тендерийг “ХӨМОТЭ” компани авч байсан. Тодруулбал, анх тvлхvvр гардуулах нөх¬цөлтэйгөөр гээд ганц хvрз шороо ч асгаагvй байхад 9.9 тэрбумыг нь өгчихсөн чинь өнөөдөр нэмэлт зардал нэхснээс болж ийнхvv байр ашиглалтад орохгvй байгаа явдал юм. Угтаа бол ширхэг ажил хийгээгvй компанид бэлэн мөнгө өгсөн нь өөрөө авлига хээл хахуулийн чанартай байна гээд тус яамны. Хяналт, шинжилгээ vнэлгээний газрын дарга Д.Жаргалсайхан, хурандаа Ариунболд болон “ХӨМОТЭ” компанийн захирал Б.Баттулга нарыг АТГ–т шалгаж тэднийг цагдан хорих 461 дvгээр саатуулан шалгаж байсан юм.
Харин бvтэн дөрвөн жил дуншаад ч ашиглалтад орж чадахгvй байгаа уг байрны асуудал алба хааж байгаа офицер ахлагч нарын тэдний нийгмийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болчихоод буйд юм.
Урьд нь ч одооч төрөөс дээрх байгууллагуудын алба хаагчдад зориулан хөрөнгө мөнгөний бололцоогоороо орон сууцнуудыг барьж ашиглалтанд оруулж олон хvнийг байртай болгохоор татвар төлөгчдийн мөнгийг “ХӨМОТЭ” компанид өгсөн хэрэг. Гэтэл бvтэн дөрвөн жил гаруй хугацаа өнгөрчихөөд байхад яагаад орон сууц өнөөг хvртэл ашиглалтад орохгvй байгаа юм бол гэдэг нь хэн хvний анхаарлыг өөрийн эрхгvй татах нь ойлгомжтой.
Уг нь өнгөрсөн хугацаанд энэхvv байрыг хурдан ашиглалтад оруулах гэж захиалга өгсөн албан хаагчдаас өнгөрсөн жил хvн тус бvрээс таван сая төгрөг авч тухайн жилдээ айлуудаа оруулна гэж албаны хvмvvс тооцоолж байсан юм билээ. Гэтэл алба хаагчдаас таван сая төгрөг аваад ч тусыг эс олж байгаа учир эхнээсээ авахуулаад тус газрын ажилчид дор бvрнээ хэл ам таталж юунаас болоод байр ашиглалтад орохгvй байгаа талаар дарга нараасаа асуухад “Биднээс шалтгаалах зvйл байхгvй. Бид хvрэлцээтэй гэсэн бvхий л төсөв мөнгийг гvйцэтгэгч компани “ХӨМОТЭ”-д гаргаж өгсөн хэмээн тэдний амыг хааж байгаа юм. Мэдээж ингэж хэлэхээс ч өөр аргагvй. Аль хэдийнэ барилга барих хангалттай мөнгийг тус компанид шилжvvлж өгсөн учраас тэд ийм л хариулт өгөх нь зvйн хэрэг. Барилгын тухай хуульд, төсвийн тухай хуульд адилхан заалт бий. Тэр нь зураг төсөвгvй төсөлд төсөв батлахгvй гэж. Гэтэл энэ хуулийг vе vеийн УИХ-ын гишvvдээс эхлээд барилгын туслах ажилтан хvртэл биелvvлэхгvй иржээ. Амбаар барихад хvртэл хэдэн банз орох вэ, тэр нь хэдэн төгрөг вэ гэхээс гадна гэрийнхээ хаана барих вэ гэж тооцдог. Гэтэл та бидний төлсөн татварын мөнгөөр байшин барих гэж байж ерөөсөө сэтгэлийн хөдөлгөөнөөр шийд¬дэг байх юм.
Тухайн vед БХЯ-наас Сангийн яамнаас мөнгө гаргуулах гэтэл “Наад “Спейшл” компанид чинь итгэхгvй байна. Өмнө нь цаг уур, эрдэм шинжилгээнийн хvрээлэнд эвдэрхий радар нийлvvлж улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд зөвшөөрөөгvй аж. Гэтэл нөхдvvд “Спейшл” нэрээ “ХөМоТэ” гэдгээр сольж барилга барих арван тэрбум төгрөгөө гаргуулж авсан нь өдгөө баримт болон vлдсэн юм. Уг нь тухайн vеийн сайд дарга нар “ХӨМОТЭ” компанийг дэмжиж 9.9 тэрбум төгрөгийг ямар ч ажлын гvйцэтгэлгvй байхад нь өгч байхад тэд давраад хоёр тэрбумыг нэхтэл БХЯ-ны сайд асан Б.Бат-Эрдэнэ авсан мөнгөөрөө дуусга гэж тас гvрийж байсан юм. Бас нэгэн хачирхалтай зvйл нь орон сууцны ба¬рилгын гэ¬рээнд “гvйцэтгэгч тал банкнаас зээл авбал захиалагч хариуцна” гэж заасан байсан нь өнгрсөн жил ихээхэн шуугиан тарьж авлигажсан төсөвт хvртэл нэр нь орж байсан юм. Энэ нь “ХӨМОТЭ” компанийнхан банкнаас зээл авч байж л ажлаа vргэлжлvvлнэ гэдгийг харуулсан хэрэг.
Хэрвээ тус компани банкнаас зээл авч цаашид барилгыг vргэлжvvлэх бол Батлан хамгаалах яамныхан гэрээнд заасны дагуу төлөх ёстой гэсэн vг. Хамгийн хачирхалтай нь улсын төсвөөс 9.9 тэрбум төгрөгийн тендер авсан тус компани өмнөх ажлаа ч хийж дуусаагvй байх vедээ ГХЯ-ны ёслол хvндэтгэлийн өргөөг барьж байсан нь олон хvний хачирхалыг төрvvлж байсан. Юутай ч “ ХӨМОТЭ”- компанийн балгаар хоёр жилийн өмнө салбарын сайдаасаа байрны эрх гардсан цэргийн албан хаагчид бvтэн дөрвөн жилийн хугацаанд хохирлоо. Уг нь гэрээ ёсоор 2012 онд оршин суугчдыг хvлээж авах байсан ч өнөөг хvртэл хэзээ ашиглалтад орох нь тодорхойгvй байгаа олон мянган иргэд хэдий болтол хохирох бол. Энэ талаар байрны захиалга өгсөн алба хаагчид хvртэл “Vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлье гэхээр цэргийн хvн гэдэг утгаараа хамаагvй зvйл ярьж болохгvй байна. Гэхдээ энэ асуудлыг хариуцаж байгаа хурандаа С.Ганшир гуай яамын талаас ажил уясан зvйл нэг ч байхгvй. Харин гvйцэтгэгч компани болох “ХӨМОТЭ”-гийн эзэд данс битvvмжилсэн гэж шалтаг хэлээд комиссынхоноос зугтааж байгаа гэж хэлж байсан. Тэгээд ч тэднийг өнгөрсөн хугацаанд АТГ-нхан шалгаж байсан. Одоо ч шалгаж байгаа юм билээ. Бид арай дэндvv хохирч байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэж бид хэзээ байрандаа орох юм бол гэсэн хvлээлт vvсээд байна.
Та бvхэн энэ байрны асуудлаар явж сурвалжилга бэлдээд өгвөл асуудал бvр тодорхой болох байх даа. Ихээхэн асуудалтай л байдаг юм билээ” гэв. Юутай ч улсын төсвийн хөрөнгийг бөөнөөр нь гар¬¬гуулсан ч барилга ашиглалтад ороогvй байгаа тул 9.9 тэрбум төгрөгийн учрыг олохоор өнөөөдөр тус компанийн захирал С.Баттулыг АТГ-т шалгаж байна. Тиймээс энэхvv 300 айлын орон сууц хэзээ ашиглалтад орох нь учир битvvлэг байгаа юм. Бид дараагийн дугаартаа дээрх орон сууцны талаарх сурвалжлагыг хvргэх болно.
d
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ