“Аль-Жазира” агентлагийн сэтгүүлч суллагджээ

img

Египетийн Дээд шүүх “Аль-Жазира” агентлагийн гурван сэтгүүлч болох Петер Гресте, Мухаммед Фамми нарт 2013 оны зургадугаар сарын 23-ны өдөр долоон жил, Абдулла Барер Мухаммедийг 10 жил хорих ялаар шийтгэсэн бол “Лалын ахан дүүс” намын 183 гишүүнд цаазаар авах ял оноосон билээ. Сэтгүүлчдийг экс Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн дэмжигч “Лалын ахан дүүс” намыг дэмжсэн мэдээ, нийтлэл бичсэн хэмээн буруутгасан юм. Долоон жилийн ял авсан сэтгүүлч Петер Гресте 400 өдрийн дараа суллагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Петер Грестег өчигдөр нийслэл Каир хотноо авчирч, албаны хүмүүст хүлээлгэн өгчээ. Түүнтэй хамт хоригдож байсан Мухаммед Фамми, Абдулла Барер Мухаммед нар суллагдаагүй байна. “Тэд хэзээ суллагдах нь тодорхойгүй байгаа” гэж “Аль-Жазира” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн оны сүүлээр тус улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах Сиси сэтгүүлчдийг суллахыг уриалсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ