Ц.Мөнхбаярын охин Ерөнхийлөгчид ханджээ
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын охин М.Нандин-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал бичжээ. Тодруулбал, тэрбээр уг захидалдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг аавд нь уучлал үзүүлээч хүссэн байна. Мөн Ерөнхийлөгчийг захидалдаа заавал хариу өгөхийг хүссэн ажээ.
Ц.Мөнхбаяр нь “урт нэртэй хууль”-ийг эсэргүүцэж, Төрийн ордон руу буудсан хэрэгт буруутгагдан 21 жилийн ял аваад, давж заалдах шатны шүүхээс 7 жилийн ялтай хоцорсон юм. Түүнтэй хамт буруутгагдсан Дашцэрэн хүнд өвчин тусч шоронгоос суллагдаад удалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ