Цэцэрлэгүүдийг бүрэн камержуулжээ
БСШУЯ-аас малчдын хүүхдэд зориулсан 46,337,391 төгрөгний гурван гэр цэцэрлэгийг Бугат, Баян-Агт, Хялганат зэрэг сумдын цэцэрлэгүүдэд түгээсэн байна.
Тодруулбал, нэг цэцэрлэгт 15 сая төгрөгний хөрөнгө оруулалт оржээ. Мөн Сайхан сумын "Бадрал", Хутаг-Өндөр сумын "Гацуурхан", Баян-Агт сумын "Жавхаа", Тэшиг сумын "Бялзуухай-2" цэцэрлэгүүд иж бүрэн камерийн системд шилжсэн. Цаашид Булган сумын цэцэрлэгүүдийг камержуулахаар болсон байна.
Б. Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ