Москвагийн төв номын санд гал гарчээ
Өнгөрсөн баасан гаригт 22.00 цагийн орчимд 330 ажилтан, 50 мянган уншигчтай Москвагийн шинжлэх ухааны академийн төв номын санд гал гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нийт зургаан давхар барилгын эхний гурван давхар нь бүхэлдээ шатаж, их хэмжээний хохирол амсчээ. 2000 ам метр талбайтай номын сангийн галыг унтраахаар 200 гаруй аврагч ажиллаж, өчигдөр 12.00 цагт галыг бүрэн унтраасан байна.
1
Онцгой байдлын яам “Галын улмаас тус номын санд хадгалаастай байдаг хоёр сая гаруй номны 15 хувь нь шатсан” гэж мэдээлжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага номын сангийн захиргааг 70 мянган рубль буюу 2200 ам.доллароор торгож, энэ сарын 30-ны дотор үйл ажиллагаагаа сэргээхийг үүрэгдсэн тухай “Орт 1” телевиз мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ