971.4 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

img

ХХАА-н сайд Р.Бурмаа, Дэд сайд Б.Батзориг нар Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцжээ. 2013 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус бирж нь малчид, үйлдвэрлэгчдэд зах зээлийн мэдээллийг нь ил тод болгож, бодит үнэ тогтоох нөхцөлийг бүрдүүлэн бизнесийн үйл ажиллагааных нь зардлыг бууруулах зорилготой. Тус бирж өнгөрсөн хугацаанд нийт 971.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Харин ирэх оноос арьс түүхий эд цаашлаад улаанбуудай арилжаалахаар бэлтгэл ажлаа хангаж буй.

г

 Тус биржийн захирал Ж.Эрдэнэбат “Бирж байгуулагдсанаас хойш малчид биржээр малынхаа ноос ноолуурыг арилжаалах сонирхолтой болсноос арьс ширээ ч худалдаалах хүсэлтэйгээ илэрхийлэх болсон. Өмнө нь, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо бүрдээгүйгээс нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй байсан. Малчид, үйлдвэрлэгчдийн харилцаа алдагдан, түүхий эдийн дамын худалдаа газар авч, үйлдвэрлэгчид түүхий эдээр дутагдах, малчдын орлого тогтворгүйтэх, нийгмийн баталгаа нь алдагдах, түүхий эдийн чанар муудах, үнэгүйдэх зэрэг олон сөрөг үр дагавар үүсч байсан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд биржийн үйл ажиллагааг малчид, үйлдвэрлэгчид эерэгээр хардаг болсон” гэдгийг салбарын сайддаа танилцуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ