Х.Цагаанбаатар 108 ахмадыг баярлуулна
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар сар шинийн өмнөхөн ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж, тавгийн боов болон гарын бэлэг бэлэглэдэг уламжлалтай. Тэгвэл өнөө жил ч гэсэн энэ уламжлалаараа Дархан-Уул аймгийн ахмадуудыг хүлээн авч баярлуулахаар болсон байна. Тэрбээр нийт 108 ахмадад өөрийн гарын бэлгээ өгөх аж. Уг хүндэтгэлийн үйл явдал энэ долоо хоногт болох юм байна.
Уг хүндэтгэлтийн үйл явдлын хүрээнд хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулах бөгөөд бооцоо өндөртэй барилдаан болох гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ