Хурандаа Ц.Батсүхыг эргүүлэн ажилд нь томиллоо

img

ЦЕГ-т өнгөрсөн сарын 29-нд буюу өнгөрөгч пүрэв гаригт дараах томилгоо хийгджээ. Тодруулбал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Буянтөрийг чөлөөлж, Ц.Батсүхийг томилсон байна. Ц.Батсүх нь өнгөрсөн онд салбарын сайддаа гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм.

Тэрбээр өмнө нь энэ албан тушаалыг хашиж байсан бөгөөд түүнийг ажиллаж байх хугацаанд ЗБГХТГ-ын албан хаагчид хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэлийг мөрдөн шалгах явцдаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулж, утсыг нь чагнаж, тагнасан гэх асуудал дэгдээд байсан билээ.

Үүнээс шалтгаалж Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав хурандаа Ц.Батсүх болон Эрүүгийн Цагдаагийн газрын дарга Н.Ууганбаяр, дэд дарга Б.Ариунболд нарыг албан тушаалаас нь чөлөөлж байсан юм. Тэгвэл дээрх гурван хүн хууль бусаар ажлаасаа халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан байна. Шүүхээс тэдний талд шийдвэр гаргасан учраас ЦЕГ-ын шинэ дарга, комиссар Р.Чингис нэр бүхий албан тушаалтнуудыг эргүүлэн томилох тушаал гаргажээ.

1

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanjay:
ajilgui bol uhehnee debiluud
2015-02-03
зочин:
яах гэж чөлөөлдөг юм бэ. ойлгомжгүй юм.
2015-02-02
zochin:
garchigiig ni unshihad aldaatai baih yum aa.
2015-02-02