"Саусгоби сэндс" давж заалдахаа мэдэгдлээ

img

"Саусгоби сэндс" ХХК болон тус компанийн ажилтан асан гурван иргэнд холбогдох шүүх хурал өнгөрөгч сарын 28-30-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд  болсон билээ. Уг шүүх хурлын дараа тэднийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай хэмээн үзэж Жастин Каплад нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч таван жил 10 сарын хорих ялаар,   Хиларион В.Кажукомд нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч таван жил зургаан сарын хорих ялаар, Кристобэл Ж.Дэвидэд нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж таван жил 10 сарын  хорих ялаар тус тус шийтгэсэн юм.

Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан “Бид шүүхээс гаргасан шийдвэрт маш их сэтгэл дундуур байна. Шинжээчдийн хилс дүгнэлтэнд үндэслэн ял оноох ёсгүй. Бид хуучин ажилтнуудаа тууштайгаар хамгаалж буй бөгөөд давж заалдах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
гадныханы хоолонд цадсан * нь боорлоод эхэлээ.шүүгч нар ахиухан юм олж хүртэх гээд шүлсээ савируулан гүйлдэнэ_эцэст нь хэрэг цагаадаж монгол хохироод үлдэнэ.өнөөгийн манай дүр төрх.өнөөдөрхөн сонин дээрээс манай нэг жудоч өөрийг нь жижгэрүүлсэн эрүүгийхэнийг японоос якузда нар авчиран балбуулсан тухай гарсан байсан.түүн шиг гадныханы улыг долоосон ийм амьтадыг балбаад өгдөг гарууд байдагүй юм байхдаа.
2015-02-02
иргэн:
энэ өмөөрөөд байгаа энх амгалан гэсэн тэнэг гомод хэлэхэд чи ч бас шоронд орвол таарна.монгол улсын иргэн байж гадны новшүнуудтай нийлж улс эх орноо хохироож явдаг чам шиг чацга үхэж далд орвол таарна. гадныханы бөгсийг долоож боовыг нь хөхөж байхдаа таарсан муу банди энхамгаланг барьж хориод шалгах хэрэгтэй.
2015-02-02
энгийн ххк:
төр буй дор татвар буй татвар буй дор төр буй. даварсан гадаадуудад энэ ял багадана шүү. хөрөнгө оруулсан л юм бол хуулийг маань дагах ёстой. эх оронд минь амьдарч ажиллаж байгаа бол ёс заншил эрхэм соёлыг маань хүндэтгэ гадаадын иргэд ээ. шүүх шударга үнэн зөв шийдсэн байна.
2015-02-02
зочин:
энэ муу новшийг шоронд хатаагаачээ, өөрийнх нь ард америк, австрали байгаа гээд их бардам байгаа
2015-02-02