Л.Алтанцэцэг хос алтан медаль хүртлээ
Дэлхийн ахмад тамирчдын их наадамд манай улсын тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн төрөлд хос алтан медаль хүртжээ. Тодруулбал, тэрбээр 500м, 1500 метрт түрүүлж, өндөр амжилт үзүүлсэн байна. Мөн тэшүүрийн спортын 15 удаагийн улсын аварга, ОУХМ Н.Эрдэнэтуяа насны ангилалдаа хос хүрэл медалийн эзэн болсон байна.
Дэлхийн ахмад тамирчдын их наадам нь 1985 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд энэхүү наадамд энэ жил дэлхийн 22 орны 3000 орчим тамирчин өрсөлдөж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ