Жоли бахархалт эмэгтэй болов

img

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбоо дэлхийн хамгийн бахархалтай эмэгтэйг санал асуулгаар тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү санал асуулгад 23 орны 2500 гаруй олны танил эмэгтэй өрсөлджээ. Саналаа өгсөн иргэдийн 40 дээш хувь нь холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолиг сонгосон байна. Хүмүүнлэгийн ажиллагаанд үргэлж оролцож, олон эмэгтэйд өдөр бүр бахархалыг нь төрүүлдэг хэмээн түүнийг сонгосон аж. Жоли 2009 оноос эхлэн “Эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос биш” гэсэн кампанит ажил эхлүүлж, эмэгтэйчүүдэд тусламжийн гараа сунгасан юм. Тэрбээр 2005-2014 оны хооронд хүмүүнлэгийн ажилд 100 сая ам.доллар зарцуулжээ. Өнгөрсөн сарын сүүлээр Жоли  иргэний дайны золиос болж буй Ирак, Сирийн иргэдтэй уулзсан билээ. 


Удаах байранд Нобелийн шагналтан Пакистан охин Малала Юсуфзай, АНУ-ын Төрийн бичгийн дарга асан Хилари Клинтон, Их Британийн хатан хаан II Элизабет, дуучин Селин Дион, жүжигчин Жулиа Робертс, Мяньмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чи, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, хөтлөгч Опра Унфри, Германы Канцлер Ангила Меркель жагссан байна.


Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

usa2:
madonna ch bas mundag shuu dee
2015-02-03
zabaan changants:
husbel lesbian ch boldog altsagnasan *. iim zabaan huuhniig baharhalt gedeg baruunii setgelgeenii gajilt.
2015-02-03
mundag mundag:
jolie egchtei ch margah yu baihav. husvel hen ch baij chaddagiig haruulsan mundag emegtei.
2015-02-02