"Эрдэнэт" ажилчдаа урамшуулна

img

“Эрдэнэт” үйлдвэр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж байгаатай холбогдуулан  ажилчдадаа зэсийн үнийн урамшуулал олгоно гэдгээ мэдэгджээ. “Эрдэнэт” үйлдвэр зардлуудаа 20 хувиар бууруулсан байгаа. Тэгвэл өнгөрсөн 2014 оны 4-р улирлын бонус олгохоор болсон байна.

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэр 2013, 2014 онд бүх шатанд хэмнэлтийн бодлого явуулж ажилласны үр дүнд цэвэр ашгийн төлөвлөгөөгөө 3 дахин биелүүлжээ. Ингэснээр  өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 75 орчим тэрбум төгрөгийн материалын хэмнэлт гаргасан байна. Хэдийгээр дэлхийн зах зээлд үнэ тогтворгүй, унаж байгаа ч өртөг зардлаа бууруулж, хэмнэж ажилласны үр дүнд “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон зэсийн үнийн урамшуулал авах юм байна.

 Уг нь дэлхийн зах зээлд 6000 америк доллараас доош үнэтэй байвал ажилтнууддаа улирал тутамд олгодог бонус буюу зэсийн үнийн урамшуулал өгдөггүй байсан аж.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

werty:
davatseren novsh bitgii hudlaa shagarai heden dargan bonus avdag bh shuu
2015-02-02