Майдури хотыг хэт даврагчдаас чөлөөлжээ

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн сарын сүүлчээр Майдури хотыг эзэлж, хяналтаа тогтоосон юм. Армийнхан өчигдөр хэт даврагчидтай тулалдаж, Майдури хотыг эргүүлэн авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тулааны үеэр 50 гаруй цэрэг, 70 орчим хэт даврагч амь үрэгджээ. Хэт даврагчид хэдхэн хоногийн хугацаанд Майдури хотын ихэнх барилга, байгууламжийг нурааж, гол мөрөнг хордуулжээ.


Хэт даврагчид хагас жилийн хугацаанд Нигерийн 10 гаруй мужид хяналтаа тогтоож эхэлсэн бол өнгөрсөн сараас хөрш Камерун улсад халдлага үйлдэх болсон юм. “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекау армийнханд Майдури хотыг алдсны дараа “Бид газар нутгаа эргүүлж авах болно” гэж хэлжээ. Тэрбээр мэдэгдлийнхээ төгсгөлд барьцаанд байгаа армийн хоёр дайчны толгойг авчээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ