Нийслэлчүүдийн амьжиргаа 9.7 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоожээ. Тодруулбал, тус хороо нь “Статистикийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн нэгдүгээр заалт, “Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай” статистикийн хуулийн тавдугаар зүйлийн 1.0, 5.0 дахь хэсгийн дагуу энэ онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшин”-г бүс нутгаар шинэчлэн тооцлоо.
Үүнд, Баруун бүс 164.200 төгрөг, Хангайн бүс 167.200 төгрөг, Төвийн бүс 164.300 төгрөг, Зүүн бүс 160.800 төгрөг, Улаанбаатар хотод 185.400 төгрөг байгаа аж.
Түүнчлэн амьжиргааны доод түвшинг өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баруун бүсэд 12 хувь, Хангайн бүсэд 11.8 хувь, Зүүн бүсэд 11.3 хувь, Төвийн бүсэд 9.8 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ