
НҮБ-ын Аюулгүй зөвлөл өнгөрсөн амралтын өдөр Украины зүүн хязгаарт болж буй
мөргөлдөөний улмаас шуурхай хуралджээ. Энэхүү хуралдаанд Украин болон салан
тусгаарлагчдын удирдлагууд оролцсон байна. Хуралдаан хоёр цаг орчим үргэлжилсэн
ч хоёр тал харилцан гал зогсоох хэлэлцээр хийж чадаагүй гэж Аюулгүйн зөвлөлөөс
мэдэгдэв. “Дээрх хуралдаан эхлэхээсээ
дуусах хүртэл нэг нэгнээ буруутгасан өнгө аятай явагдсан” гэж АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Жон Керри онцолжээ.
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хуралдаанд оролцоогүй ч онлайнаар
холбогдож, үзэл бодлоо илэрхийлсэн байна. Тэрбээр “Салан тусгаарлагчид
зэвсгээсээ татгалзвал, армийнхан ухралт хийх болно” гэж хэлжээ. Өчигдөр Донецк
мужид армийнхан болон салан тусгаарлагчид дахин тулалдсан тухай “Ройтерс”
агентлаг мэдээллээ. Тулааны үеэр 13 цэрэг амиа алдсан гэдгийг тус улсын Батлан
хамгаалах яамнаас уламжлав.
“Бүгд Найрамдах Донецк улс”-ын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжлөөд буй
Александр Захарченко хүүхэд, хөгшид гэлтгүй армийнхны эсрэг зэвсэг барин
тулалдахыг уриалсан гэж “Ukraine agency”дамжуулжээ. Өнгөрөсөн баасан гаригаас эхлэн Донецкт нөхцөл
байдал хурцдаж, дайны гал дүрэлзэж эхлээд буй. Гуравхан хоногийн дотор зүүн
хязгаарт 87 хүн амиа алдаж, 3000 орчим
хүн дүрвэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ