Хүү минь эрх мэдлийн золиос боллоо

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдад барьцаалагдаж, өчигдөр амиа алдсан Японы иргэн, сэтгүүлч Кенжи Готогийн ээж Жунко Ишидо мэдэгдэл хийсэн тухай “NHK”агентлаг мэдээллээ. “Хүүгээ амиа алдсан гэдгийг сонсоод зүрх минь шархалж байна. Гото улс төр, эрх мэдлийн золиос болж амиа алдлаа. Үнэхээр харамсалтай. Ерөнхий сайд Шинзо Абе хүүг минь хамгаалж чадсангүй. Танд дахин итгэл хүлээлгэж чадахгүй” гэж Ишидо ярьжээ. Гото амиа алдсан гэдгийг тус улсын Батлан хамгаалахын сайд Гэн Накатани мэдэгдсэн юм. Тэрбээр “Барьцааны иргэн амиа алдсан” гэсэн билээ.

Сайдын мэдэгдлийн дараа Шинзо Абег буруутгах хүмүүс нэмэгдэж, хэвлэлийнхэн тайлбар шаардаж эхэлсэн юм. Абе “Амиа алдсан Кенжи Гото болон Харуна Юкавагийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна. Та хоёрын амийг заавал нэхэх болно. Өнөөдрөөс эхэлж Япон улс хэт даврагчдад цохилт өгөх болно. Мөн хэт даврагчдын эсрэг нэгдэж буй гүрнүүдэд үзүүлж буй тусламжаа нэмэгдүүлэхээр боллоо” гэсэн байна. Ерөнхий сайдын мэдэгдлийн хариуд Готогийн аминд хүрсэн хэт даврагч Жихади Жон гэгч “Японы Засгийн газар бидний эсрэг нэгдэж буй бол Японы иргэд аюулд орлоо. Бидний эзэмшилд нэвтэрсэн Япон иргэд, бидний хавханд орсон гэсэн үг. Дахин хэлэлцээр гэж үгүй” хэмээжээ.

Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
абэ хамгийн их буруутай! бодлогогvй тусламж! реклам шоу хийдэг зан! япон ийм нэр нvvргvй улс байсим уу?!
2015-02-03
zochin:
ene medeeg bichsen setguulch joohon medlegtei bolchood setguulch boldoo japanii huulind tsohilt ugnu gej baidaggui yum shtee
2015-02-03
zochin:
ene medeeg bichsen setguulch joohon medlegtei bolchood setguulch boldoo japanii huulind tsohilt ugnu gej baidaggui yum shtee
2015-02-03
zochin:
hoorhii burhani orond zalrag
2015-02-03
zochin :
orchuulgaa zuv hiigeech
2015-02-02
erdene ochir:
..........hereg alga
2015-02-02
erdene ochir:
..........hereg alga
2015-02-02
erdene ochir:
..........hereg alga
2015-02-02
erdene ochir:
..........hereg alga
2015-02-02
зочин:
шинзэ абегийн буруу гэж байхгүй ээ лалуудыг үгүй хийвэл таарна. дараагийн золиос нь хэн болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ манай улсад янз бүрийн шашны урсгал ихэсч хүмүүс хошуурч байгаа нь тун харамсалтай
2015-02-02
дууяа:
энэ тухай байнга л үзэж байсан. японоор ингэж ярихыг нь сонсоогүй дээ. ингэж алд дэлэм буруу юм бичиж болохгүй байхаа. цохилт өгнө энэ тэр. японууд үгээ бодож цэнэж ярьдаг улс. ингэж цээжний пангаар буудаж бодохгүй байх аа.
2015-02-02