Э.Болорчулуун: Өөрийгөө АТГ-д шалгуулна

img

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим хэвлэл мэдээлэл, цахим сайтуудаар Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулууныг тамгаа авч зугатлаа гэх мэдээлэл гараад байгаа.

ө

Уг мэдээлэлд түүнийг  “2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн араас хийсэн тандалтаар СХД-ийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуун нэлээд хэмжээний хөрөнгөө нуусан болохыг АТГ-ынхан илрүүлжээ. Ингээд түүний шууд удирдлага болох Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд энэ талаар мэдэгдсэн байна. Хуулийн дагуу ийм зөрчил гаргасан этгээд хариуцлага хүлээх учиртай. АТГ-аас Э.Болорчулуунд хариуцлага тооцохыг “хүссэн” албан бичгийг Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны дарга Ш.Төмөрбаатарын нэр дээр хоёр ч удаа илгээжээ. Ш.Төмөрбаатар дарга ч энэ дагуу арга хэмжээ авч, Э.Болорчулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэгтэл тэрбээр тамгаа аваад алга болсон гэнэ.  Учир нь түүнийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх заалт буюу  нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах заалтын дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон байна. Гэтэл тэрбээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөх үед усанд хаясан чулуу шиг алга болоод бараг сар гаруй болж байгаа аж” хэмээн бичсэн байна.

ө

Уг мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Э.Болорчулуунтай утсаар холбогдлоо.

-Сайн байна уу. Шууд.мн сайтаас ярьж байна. Сүүлийн хэдэн өдөр тантай холбоотой асуудал хэвлэлээр гарах боллоо. Уг мэдээлэлд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сайн байна уу. Миний талаар бичсэн мэдээллийг олж уншсан. Яагаад ийм ор үндэслэлгүй мэдээлэл гарах болсныг би хувьдаа гайхаж байна. Худал, гүтгэлэгийн чанартай мэдээлэл яваад байгаа учраас энэ мэдээллийг гаргаж байгаа газруудыг холбогдох байгууллагуудад нь шалгуулна.

ө

-Таныг тамгаа аваад зугатлаа гээд байгаа. Энэ үнэн үү?

-Нурууны гэмтлийн улмаас долоо хоног эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Гэтэл хэвлэлээр сар гаруй алга болсон гэж бичжээ. Надад тэр тамгийг аваад зугтаад байх шаардлага байхгүй. Тамга байдаг, байх ёстой газраа байж байгаа. Өөрөөр хэлбэл, миний ажлын өрөөнд байгаа.

ө

-Таны хөрөнгө орлогын мэдүүлэгт АТГ-аас шалгалт хийхэд, Зуун модны зуслан дахь 700 м2, Бурхантын аман дахь 10000 м2 болон эхнэр Д.Эрдэнэчимэгийн нэр дээр бүртгэлтэй Зуун модны зуслан дахь 700 м2, Тахилтын 700 м2, үйлчилгээний зориулалттай 450 м2 зэрэг таван байршил дахь газрыг мэдүүлэлгүй нуун дарагдуулсан байсан юм биш үү?

-Харин наад асуудлыг чинь гайхаад байгаа юм. Наад асуудлаар чинь Сүхбаатар дүүрэгт өргөдөл гаргаж миний нуун дарагдуулсан гээд байгаа хөрөнгийг гаргаад ир гэсэн, бас АТГ-т өргөдөл гаргаж өөрийгөө дахин шалгуулна. Шүүх байгууллагаар гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа хүмүүсийг гэм буруутай мэт бичээд байгаа хэвлэл мэдээллийнхэн та бүхэн гаргаж буй материалдаа бага ч болов цэнзүүртэй хандах хэрэгтэй байх. Шалгаж байна гэдэг чинь гэм буруутай нь тогтоогдсон юм биш шүү дээ. Энд бас нэг зүйл хэлье, ажил үүргээс чөлөөлөх албан бичиг над дээр ирээгүй байгаа.

ө

-АТГ-аас Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны дарга Ш.Төмөрбаатарт таныг ажлаас чөлөөлөх хүсэлтыг хоёр ч удаа илгээсэн гэх мэдээлэл байгаа. Энэ худлаа гэж үү?

-Нийслэлийн өмч, газрын харилцааны албаны дарга Ш.Төмөрбаатар намайг ажлаас чөлөөлөх албан бичиг гаргасан эсэхийг би мэдэхгүй. Магадгүй намайг ажлаас чөлөөлөх албан бичиг дүүргийн Засаг даргад ирсэн байхыг үгүйсгэхгүй. Надад бол ямар ч албан бичиг ирээгүй” хэмээн ярив.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

готов:
жинхэнэ мэргэжлийн авилгач асар зальтайнөхөр шүү дээ.
2015-02-27
монгол:
болорчулуунг халсан нь зөв шийдвэр бна оронд нь томилогдсон хүн ажлаа сайн л хийгээсээдээ
2015-02-24
зочин :
энэ өмөөрөөд бичжжд бгаа хүмүүс болорчулууны андууд уу схдт хүнд суртал албаны даргын дарамт шахалт их бдаг юм бна лээ гзбаа өрөөндөө дуудаад л газар олголт хийдэг төрийн ажлыг хувийн юм шиг хийдэг заваарсан авилгалчин манай 32р хороонд авто цогуолбор байгуулагдах болсноор болорчулууны хийсэн газрын наймаа их л бгаа бхдаа
2015-02-24
zochin:
chadvartai sain zaluu darga shuu. hend ch neelttei yamarch huntei bolovson haritsaj tulgarsan asuudliig gazar deer ni shiidverlej irgediig chirgeduulehgui ajilladag zov hun bna lee demjij bn. jinhene darga bh buur tai ulger ji*e zaluu.
2015-02-09
шалгөө:
сайхан авч өгч бна даа. ахиад шалгуулвал чи балрана шдээ болорчулуунаа. хэхэ
2015-02-05
hehe:
tamgaa awaad zugtaagui ch geh shig. awaad zugtaad oldohgui bgaa gene lee. zaawal ene suudal deer bh estoi uym shig l uzchih uym aa. ner turtuihun shig ugchuuch naad ajilaa bolroo.
2015-02-03
зүгээр л шалга:
манай дүүрэг олон хүнтэй газарын асуудалыг шийдвэрлэн өгөх чадвар мэдлэгтэй сайн залуу боловсон хүчин албан тушаалыг нь дээрэмдэх гэсэн юм уу шунал нь ихдсэн шулам юм уу хэн юу яариаад байна . сайн явааг нь устгаж солидог авилгалчид зүгээр байгаагаа зүгээр байлгаач ээ . ямар сонин хэвлэл нь хуцаад байна . тэр авилгалын шуламыг шалгах хэрэгтэй .
2015-02-03
boldoo:
bi 07 goo abah geed heden sar guisen . argaa baraad ene darga deer ni ortol asuudliig dor ni shiidej ugch tusalsan . saluu hun gehed sain darga baisan shuu enuugeer dalimduulaad dahin bayllaa gej helii
2015-02-02
зочин:
хэнийг ч чөлөөтэй хүлээн аваад уулзчихдаг л залуу байна лээ бусдыг нь бүү мэд
2015-02-02
батаа:
хүнд сурталгүй дажгүй залуу ш дээ
2015-02-02
darxanbat:
ажилтан нь их зан гаргаад хөдөлж өгөхгүй байсан орж учир байдлыг хэлэхэд дор нь асуудлыг шийдэж өгч байсан, дарга - их зан гэдэг биш л юм байна лээ..
2015-02-02
ghgh:
hudlaa tsuurhaa bolimoor yum.14honogiin omno ajiliin oroondoo bj l bsn shte
2015-02-02