Малайзын элчин сайдын яамны гадаа жагсав

img

329 өдрийн өмнө сураггүй алга болсон “МН370” онгоцонд зорчиж явсан Хятад зорчигчдын ар гэрийнхэн жагссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Онгоцонд хятадын 153 иргэн зорчиж явсан юм. Өнгөрсөн долоо хоногт Малайзын Тээврийн сайд Хисамуддин Хуссейн ““MH370”-ийн бүх зорчигч амиа алдсан” хэмээн зарласан билээ.


Энэхүү мэдэгдлийн дараа хятад зорчигчдын ар гэрийнхэн Бээжин хотод байрлах Малайзын элчин сайдын яамны байрны өмнө жагсч, зарим хэсэг нь суулт зарласан байна. Тэд “Малайзын удирдлагууд онгоцыг хайхаас татгалзаж, ийнхүү бүх зорчигчийг амиа алдсан гэж мэдэгдлээ. “МН370”-ийн сэг ч олдоогүй байхад, ямар шалтгаанаар онгоцыг сүйрсэн гэж мэдэгдэж буйгаа тайлбарла” гэжээ. “Синьхуа” агентлаг “Сураггүй алга болоод буй 153 зорчигчийн гэр бүл гэгдэх 500 гаруй хүн элчин сайдын яамны байрны өмнө жагсаал зохион байгуулсан. Малайзын тал онгоцны бүх зорчигчийг амиа алдсан гэж мэдэгдсэн. Тиймээс хуулийн дагуу бүх зорчигчийн гэр бүлд нөхөн төлбөр өгөх болно” гэж мэдээлжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ