“Charlie Hebdo” түр завсарлага авна

img

Францын шог сэтгүүл “Charlie Hebdo” түр завсарлага авна гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сэтгүүлийн цахим сайтад “Биднийг үргэлж урамшуулдаг уншигч олондоо баярлалаа. Бид удаан ярилцсаны эцэст түр завсарлага авахаар боллоо. Хэсэгхэн хугацааны дараа шинэ дугаартайгаа эргэн уулзацгаая” гэж бичжээ.

1

Тус сэтгүүлийн эрхлэгч Мишель Салион “Гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан анд нөхдөө маш их санаж байна. Тэдний минь үхэл энгийн үхэл байгаагүй юм шүү. Гэмт этгээдүүд зэвсгээр биднийг заналхийлж буй бол бид үзгээ барин тэмцэх болно. Үзэг минь гарч байгаа өдөр хүртэл бид тэмцэх болно” гэж хэлжээ.

Өнгөрсөн сарын 14-нд тус сэтгүүл шинэ дугаараа худалдаанд гаргасан юм. Энэхүү дугаарын нүүр хуудаст исламын шашны их зөнч гэгддэг Мухаммед дахин заларсан билээ. Мухаммедийн шог зурагтай сэтгүүлээс болж, исламын шашинтай хэд хэдэн оронд эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Энэ сарын дугаарт Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади дахин гарах нь тодорхой болоод буй.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ яасан лайтай гайтай сэтгүүл вээ. түүгээр явсан гайг үүгээр дуудах
2015-02-03
khaipkhan:
bid hezeech mohammediig, shashinee hendech gesen haanch doromjluulahgui. uunii tulee temtseh bolno. aitaihan baigaarai
2015-02-03
domboo setguul:
ene shal domboo setguul baina lee sh dee. heden zugaagaa gargah gesen nuhud gadna dotnii humuusiig doromjlood mungu huulj baidag. iim l ubaigui yos surtahuungui judaggui baliar huurnuudees bolj delhii dayaraa humuus bue bue hemelj baidag yam daa.
2015-02-02
bubaa:
svvliin dugaaraaraa ovoo heden zoos olchood odoo jaal amarah gee biz,kapitalizmaa gej,nvd ulaan mungu tsagaan gej....
2015-02-02